Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 09 сарын 2-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир, Чулуут, Жаргалант, сумдын нутгаар 7,9-10,0 градус, бусад сумдын нутгаар 10,6-14,0 градус дулаан байв. Агаарт өдөртөө Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Өлзийт сумдад 26,0 градус, Эрдэнэбулган, Булган, Хотонт сумдад 25,0 градус, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат сумдад 24,0 градус, бусад сумдын нутгаар 18,0-23,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө 1,0 градус дулаанаас, -6,0 градус хүрч цочир хүйтэрсэн байв.Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Жаргалант, ӨндөрУлаан, Чулуут, Цахир , Хангай сумдын нутгаар 11,0-14,0 градус, бусад сумдын нутгаар 15,0 -20,0 дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Хайрхан сумын нутгаар 48,0 градус, Өлзийт, Хотонт сумдын нутгаар 47,0 градус, Өгийнуур сумын нутгаар 46,0 градус, бусад сумдын нутгаар 40,0-45,0 градус хүрч халсан байлаа. Хөрсөнд шөнөдөө 1,0 градус дулаанаас -8,0 градус хүрч цочир хүйтэрсэн байна. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр Өлзийт, Өгийнуур, Хангай сумдын нутгаар 9 өдөр, Хайрхан суманд 8 өдөр, Эрдэнэбулган, Өгийнуур сумдад 7 өдөр, Булган сумын нутгаар 6 өдөр, бусад сумдын нутгаар 2 - 5 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-3 өдөр бороо орж, 0,0-2,4 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Хангай суманд 2,4 мм, хамгийн бага тунадас Жаргалант, Өлзийт, Цэцэрлэг, Булган, Эрдэнэбулган сумдад 0,0 мм унасан байна.Өгийнуур, Хашаат, Хотонт, Чулуут, Цахир сумдын нутгаар бороо ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 9 - 20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган суманд секундэт 20 метр, Эрдэнэмандал, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар секундэт 14 метр, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өгийнуур, Хайрхан, Хангай сумдын нутгаар секундэт 12 метр, Жаргалант, Цахир сумдын нутгаар секундэт 10 метр, бусад сумдын нутгаар секундэт 6 -9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Хангай суманд 5 өдөр, Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдын нутгаар 4 өдөр, Хайрхан суманд 3 өдөр, Өлзийт, Жаргалант, Чулуут сумдад 2 өдөр, Өгийнуур, Батцэнгэл, Цахир Төвшрүүлэх сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: Аймгийн нийт нутгаар 2017 оны 09 -р сарын 20 –ны байдлаар ургамлын ургалтын байдал Төвшрүүлэх сумын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд үнэлгээнтэй байна. Ургамлын дундаж өндөр 3-14 см байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар 1-3 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна.ӨндөрУлаан, Цэцэрлэг, Батцэнгэл, Чулуут, Хангай, Жаргалант, Цахир, Тариат, Өгийнуур, Өлзийт, Хайрхан, Хашаат сумдын бэлчээрийн хортон царцаа ажиглагдаагүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, өвс хадлан бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа